Ноцтой осол гарч, долоон хүн нас баржээ
Монгол улсын хэмжээнд 2021 оны эхний есөн сарын байдлаар 17350 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүний:
- 64.2 хувь буюу 11132 нь Улаанбаатар хотод
- 45.7 хувь буюу 6201 нь орон нутагт
- 0.1 хувь буюу 17 гэмт хэрэг хилийн чанадад бүртгэгджээ.
Бүсчилсэн байдлаар авч үзвэл орон нутагт Увс, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Дундговь, Дорнод аймагт гэмт хэрэг өссөн бол бусад аймгуудад буурсан байна. Харин нийслэлд Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур дүүрэгт гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна. Тус үзүүлэлтийг өмнө оны мөн үетэй харьцуулбал 1891 хэрэг буюу 10.9 хувиар буурчээ.