Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Ханан пийшинг хэрхэн хөөлөх талаарх зөвлөгөө, мэдээллийг хүргэе.
- Байшингийн шувуу нуруунаас дээш гарсан янданг үзүүртээ арзгар тросстой 6 метр урт саваагаар дотор ханыг үрж тортог, бохийг унагана.
- Савааг ханан пийшингийн худгийн доод хэсэгт хүргэнэ.
- Ханан пийшин хэдэн худагтайгаас хамаарч худаг бүрт нүх гаргаж, дотор хана, булан тохой,өнцгүүдийг сайтар цэвэрлэж хөө тортгийг хутгаж авна.
Анхаарах:
- Яндан хөөлөх явцад гэмтэл үүсч ан цав гарахаас сэргийлээрэй.
- Хэрэв яндан элэгдэж, нимгэран ан цав гарч цоорсон тохиолдолд битүүлж шавардах эсвэл солих шаардлагатай.
- Янданг жилд 2-3 удаа хөөлж хэвшээрэй.
Хүн бүр хариуцлагатай байж дээрх зааврыг ягштал мөрдөж өөрийгөө болон хайртай хүмүүсээ угаарын хийн хордлогоос хамгаалаарай.