Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлөөс ДАШТ-д оролцох тамирчныг тодруулахын тулд сорилго тэмцээнд ялсан Алдар нийгэмлэгийн тамирчин О.Тулга болон Э.Цэндбаатар нарын хооронд халз тулаан явуулахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдээлж байв.
Энэхүү халз тулаан өнөөдөр Эрдэнэт хотын Сэлэнгэ амралтын баазад болох байсан юм.
Дүрмийн дагуу тамирчид өнөөдөр 07:00-08:00 цагийн хооронд эрүүл мэндийн үзлэгт орж, ОУХМ О.Тулга жиндээ тэнцжээ. Тамирчдын эрүүл мэндийг өглөө үздэг юм.
Харин МУГТ Э.Цэндбаатар эрүүл мэндийн үзлэгтээ ирээгүй байна.
Эрүүл мэндийн үзлэгийн цаг хаагдсаны дараа Боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаас тэмцээний шүүгчээр ажиллах байсан Ц.Батнасанд мэссэж ирсэн тухай zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа ярилаа.
Уг мэссэжээр Д.Цэндбаатарын багш Б.Энхтайван "Бид хоёр маргаашийн сорилд оролцох боломжгүй боллоо" гэдгээ мэдэгджээ. Тэрбээр ямар шалтгаанаар халз тулаанд оролцох боломжгүй болсон нь тодорхойгүй байна.