ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар НЭМГ-ын Орлогч дарга Ж.Отгонболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Нийслэлийн хэмжээнд 24 цагт 11.682 шинжилгээ хийсэн. Шинжилгээний зургаан цэгт 30 ажилтан, тандалтад 58 тээврийн хэрэгслээр 230 мэргэжилтэн ажилласан. Явуулын амбулаторийн тоо дөрөв байна. Хотод 6510 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс хүүхэд 445 бол 938 жирэмсэн эх эмчлүүлж байна. Тусгаарлах байранд 331 хүн эмчлүүлж байгаа бол гэрээр 35.690 хүн, ойрын хавьтал 28663 тохиолдол байна.
Дельта вирус дэгдсэнээс хойш 92 мянган тохиолдол батлагдсан. Есдүгээр сарын 1-29-ний хооронд эмнэлэгт хэвтсэн хүний тоо 18135, эмнэлэгт хэвтэж гарсан хүн 16745 тохиолдол байна.
Салбарын сайдын тушаалаар УОК-ын дэргэд ор зохицуулах шуурхай баг томилсон. Өнгөрсөн хоногуудад 357 иргэн эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргаснаас 23 эмнэлгийн 272 сул оронд хэвтэх нэн шаардлагатай улаан эрэмбийн 96 хүн, улбар шар эрэмбийн 128, шар эрэмбийн 25, ногоон эрэмбийн хоёр иргэдийг хуваарилсан.
Өнөөдрийн байдлаар нөөц 27 ор байгаа. Нийслэлийн хэмжээнд 145 сул оронд хэвтэх хүмүүсийг ангилж, бусад 46 эмнэлэг рүү хуваарилдаг. Дүүргийн тандалтаар 74 жирэмсэн эх хүсэлт гаргаснаас таван эмнэлгийн 58 сул оронд хуваарилж ажилласан. Бид холбогдох байгууллагуудтай хамтран есдүгээр сарын эхний долоо хоногт шалгалт хийсэн.
Төрийн 13 их сургуулийн оюутны дотуур байранд шалгалт хийсэн. Өнөөдрийн байдлаар оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах тал дээр төрийн их дээд сургуулиудын удирдлага хамтарч ажиллахыг уриалъя. Одоогоор 750 оюутан халдвар авч, таван нь эмнэлэгт хэвтсэн" гэв.