Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Сүүлийн 24 цагт халдварын 2519 шинэ тохиолдол буюу Улаанбаатарт 1154, орон нутагт 1365 тохиолдол илэрч, 18 хүн нас барлаа.
Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1222 болов.
Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 7053 хүн эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал нь:
- Хөнгөн 11387
- Хүндэвтэр 6766
- Хүнд 2144
- Нэн хүнд 378 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 20675 хүний 3989 нь хүүхэд, 1570 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 65426 иргэн байна.