Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монгол улсын хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин Японы мэргэжлийн сүмогийн 69 дахь аварга Хакүхо шёо, Мөнхбатын Даваажаргал зодог тайлах хүсэлтээ өнөөдөр сүмогийн холбоонд албан ёсоор хүргэлээ.
Хакүхо М.Даваажаргал нь гаргасан амжилт зодоглосон барилдаанаараа Хэйсэй, Рэйвагийн Япон тооллын үеийг төлөөлж ИХ Аварга гэж олон нийтэд нэрлэгдэн дуудагддаг. Тэрбээр өнгөрсөн 7 сарын Нагояа башёд өвдөг шороодолгүй 15 давж 45 дахь удаагийнхаа түрүүгээ авсан билээ.