Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Оюу толгой төсөлд холбогдох шинэ мэдээллүүдээс хуваалцлаа.
Засгийн газрын ажлын хэсэг “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээний хүрээнд зөвлөмж үйлчилгээг гаднын байгууллагаас авч байгаа юм. Харин тухайн байгууллага нь хэлэлцээний явцын тухай мэдээллийг хэвлэлд тогтмол мэдээлэх нь үр дүнг бууруулах магадлалтай гэж зөвлөжээ.
Сүүлд, “Рио Тинто” компаниас Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгаанаа тайлбарлаж, албан бичиг явуулжээ. Уг тайлбарыг ажлын хэсэг “Рио Тинто”-гийн төлөөллүүдийг байлцуулан хэлэлцэж, хангалтгүй бол дахин тайлбар авах хүсэлт гаргахаар төлөвлөж байгаа талаар Х.Нямбаатар сайд мэдээллээ.