Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Шатахуун хэвийн олгож эхэллээ гэх мэдээллийн мөрөөр манай редакцийн сурвалжлах баг Петровисийн шатахуун түгээгчээс зарим зүйлийг тодрууллаа.
Шатахуун түгээгчийн мэдээлж буйгаар, “Бүх зүйл хэвийн болсон. Миний хувьд цаашид бензиний хомсдол гарах үгүйг мэдэхгүй ч хэвийн ажиллах төлөвтэй байна. Манай колонкийн нөөц шатахуун дараагийн нөөц ирэх хүртэл хангалттай хүрэлцээтэй байгаа. Иргэд ч мөн хэвийн үйлчлүүлж өмнө нь дунджаар авдаг байсан хэмжээгээрээ л худалдан авалт хийж байна” гэлээ.