Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Бид Дарь-Эхэд байрлах нүүрс худалдаалах цэг дээрээс нөхцөл байдлыг сурвалжиллаа. Өнгөрсөн долоо хоногт шатахуун авах иргэдийн дараалал үүсч байсан бол энэ долоо хоногт нүүрс авахаар иргэд мөн л дугаарлан зогсож байна.
Иргэдийн мэдээлж буйгаар, тухайн борлуулах цэгийн бүх нүүрс зарагдсан. Дугаарлан зогсож буй иргэдэд хүрэлцээгүй байгаа талаар хэллээ.
Иргэд:
- Миний хувьд хоёр дахь цэг дээрээ ирж байна. Эхний цэг дээр арав гаруй айлд тус бүр нэг шуудай нүүрс л өгсөн. Ингээд л дуусчихсан. Харин энд хэзээ нүүрс ирж, хэдэн нүүрс өгөх нь мэдэгдэхгүй байна. Нүүрс авдаг картны хугацаа дууссан гэх зүйл ярих юм. Яаж сунгадгийг нь ч мэдэхгүй юм. Асуухаар хэлж өгөхгүй л байна.
- Би аавдаа нүүрс авч өгөх гээд явж байна. Өглөөнөөс хойш хоёр дахь цэг дээр ирсэн маань энэ. Нүүрс байхгүйгээс гадна худалдаалж байгаа хүмүүс нь харьцааны соёлгүй юм. Битгий юм асуу гэх зэргээр уцаарлаж байна. Энэ хүмүүс иргэдэд үйлчлэх ёстой шүү дээ. Ядаж л нүүрс авдаг картны мэдээлэл өгөх хэрэгтэй. Тийм байтал, “Карт чинь идэвхгүй бол жагсаалтаас гараарай” гэх юм. Картан дээр байгаа утас руу нь залгахаар огт авахгүй юм. Өнөөдрийн ажлаа алдаад бүх л өдөржин хүлээж зогслоо.
- Гол нь мэдээлэл хэрэгтэй байна. Хэдэн цагт нүүрс ирэх нь мэдэгдэхгүй болохоор очер дараалал үүсээд байна. Үүнийгээ зохицуулаасай гэж бодож байна.
Харин энэ асуудлаар нүүрс борлуулагчаас тодруулахад, “Бидэнд цаанаасаа цагийн мэдээлэл өгдөггүй. Би тайлбар мэдээлэл өгөх мэргэжилтэн биш шүү дээ. Зүгээр л худалдаалж байгаа хүн байна. Тиймээс хэзээ яаж ирэхийг нь мэдэхгүй байна” гэсэн юм.