Хөрш орнуудын харилцан хүндэтгэлийг баталгаажуулж чадвал Хойд Солонгос Өмнөд Солонгостой хийх дээд хэмжээний уулзалтыг дахин хэлэлцэхэд бэлэн байна гэж Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эгч Ким Ё Жон хэлсэн тухай KCNA агентлаг мэдээллээ.
Ким Ё Жон "Миний бодлоор бид харилцан нэг нэгнээ хүндэтгэх хандлагыг бий болгох үед л хойд урд хоёрын хооронд жигд ойлголцол бий болно" гэжээ. Харин ням гарагт Өмнөд Солонгос энэ энэ мэдэгдлийн хариуд Пхеньянтай яаралтай хэлэлцээ хийх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэж, хоёр улсын хооронд холбоо барих утсыг сэргээх шаардлагатай байгааг мэдэгдэв.
АНУ болон БНСУ-ын зүгээс өмнөдийг дайсагнасан бодлого, давхар стандартаасаа татгалзахыг уриалсны дараа БНАСАУ-ын удирдлагууд энэ мэдээллийг хийсэн. Хоёр Солонгосын дайн одоо ч албан ёсоор дуусаагүй байгаа юм. Хойд Солонгос цөмийн зэвсэг, болон янз бүрийн пуужингийн туршилт хийсээр байгаа нь энхийг сахиулах гэрээ гэхээсээ илүү дайныг албан ёсоор зогсоох тухай асуудлыг улам хүндрүүлж байна гэдгийг олон улсын ажиглагчид онцолж байна.
Эх сурвалж: CNN