850 жилийн настай дэлхийн хамгийн алдартай барилгуудын нэг болох Нотре Дамын цогчин дуган 2019 онд шатсан. Тэгвэл олон улсын тусламж, сүсэгтэн олны хандиваар сүмийг сэргээн засварлаж байгаа юм. Тэгвэл дуган 2024 онд дахин үүд хаалгаа нээхээр болжээ.
Францын ерөнхийлөгчийн албанаас энэхүү ажилд гар бие оролцож буй хивс, шил, уран зураг, хөшөө баримал, археологич, орган хөгжмийн болон бусад бүх мэргэжилтнүүдэд талархаж буйгаа илэрхийлжээ.
2024 онд зуны олимпын наадам Парис хотод зохион байгуулагдахаар товлогдсон. Мэргэжилтнүүдийн зүгээс олимпын наадмын үеэр Нотре Дамын сүмийг бүрэн засварлаж, жуулчдыг хүлээн авах боломжтой гэж тооцоолж байгаа. Гэхдээ өмнөх шигээ жилд 20 сая жуулчин хүлээн авах боломжгүй гэв. Сүмийг сэргээн засварлах ажилд одоогоор 197 сая ам.доллар зарцуулагдаад байна.