Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун борлуулагч компаниудын нөөцийг шалгах хяналт шалгалт хийж байна.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн шатахуун борлуулахдаа хязгаар тогтоосон, өчигдрөөс эхлэн тусгай нөхцөл буюу тухайн шатахуун түгээх станцын талон эсвэл гишүүнчлэлтэй бол шатахуун олгож эхлээд байгаа юм.
Тэгвэл ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар өчигдөр шалгуулсан компаниудын хувьд нөөцийн савандаа бага хэмжээний шатахууны нөөцтэй байжээ.
Мөн тус газраас шатахуун авахын тулд түгээгчид 20 мянган төгрөгийн хахууль өгсөн гэх нэр бүхий шатахуун түгээгүүртэй холбогдож байна. Энэхүү шатахуун дамлан худалдаалж байна гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандаад байгаа юм байна.