Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Орон нутагт ковидийн халдварын нөхцөл байдал хүндэрч, зарим аймаг хязгаарлалт тогтоосон. Тухайлбал, Өмнөговь аймагт энэ сарын 13-25 хүртэл хөл хорио тогтоогоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн “Улаанбаатар хот-Өмнөговь аймгийн Даланзадгад сум” чиглэлийн үйлчилгээг есдүгээр сарын 17-25-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр зогсоожээ. Мөн “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Мандалговь сум”, “Улаанбаатар хот-Дундговь аймгийн Сайхан овоо сум” чиглэлийн үйлчилгээгщ тодорхойгүй хугацаагаар хязгаарлав.
Автотээврийн үндэсний төвийн мэдээлснээр ковидийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү хот хоорондын хөдөлгөөнийг хориглоод байгаа юм.