ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Өмнөд Солонгосын хамтлаг болох Blackpink-ийн гишүүн Лализа Манобаны бие даасан уран бүтээл Тайландын нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт нийтэд цацсан LALISA дууны видео клипт Тайландын соёл, төрсөн нутгийнх нь зураглал багтсан байна. Видео клипийг YouTube сүлжээнд нийтэлснээс нь хойш 24 цагийн дотор 73 сая удаа үзжээ.
Энэ нь соло уран бүтээлчдийн өмнөх дээд амжилт болох Америкийн поп од Тэйлор Свифтийн амжилтыг эвдсэн тохиолдол юм.
Өнөөдрийн байдлаар уг видео клипийн үзэлтийн тоо 160 саяыг давжээ. Улмаар соло бүтээлийнх нь цомгийн захиалга дөрвөн өдрийн дотор 700,000-ыг давсан байна.