0-3 насны хүүхдээ асарч буй эхийн НДШ 57420 төгрөгөөс эхэлнэ

Нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашуудыг буулгаж, тохижуулах ажлыг хийж буй. Өнөөдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 34 дүгээр байрны хажууд байрлах төмөр бетон болон тоосгон 15 гараашийг буулгалаа.
Тухайн чөлөөлсөн газарт авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хоёр талаараа явган хүний зорчих хэсэг бүхий хоёр эгнээ зам барьж өргөсгөхөөр төлөвлөжээ. Мөн тухайн орчимд шинээр гүүр тавих юм.