Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг өглөө.
Сүүлийн 24 цагт халдварын 3234 /Улаанбаатарт 1785, орон нутагт 1449/тохиолдол илэрч, 21-80 гаруй насны найман хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1001 болов.
Биеийн байдал нь:
- Хөнгөн 13008
- Хүндэвтэр 5936
- Хүнд 1804
- Нэн хүнд 327 иргэн эмчлүүлж байна.
Хэвтэн эмчлүүлж буй 21075 хүний 3719 нь хүүхэд, 1140 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 48600 иргэн байна.