Монголчууд хоногт дунджаар 1,000 гаруй тонн шатахуун хэрэглэдэг. Гэвч сүүлийн үед энэ хэмжээ 200 орчим тонноор нэмэгдсэн бөгөөд ташаа мэдээлэлд иргэд ихээр автаж байгаатай холбоотой хэмээн албаны хүн тайлбарлалаа.
Энэ талаар АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Бусдаас сонссон ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье. Нөөц тасалдах гэж байна, шатахууны үнэ нэмэгдэх гэж байна зэрэг мэдээлэлд автсанаар зохиомол хомстол үүсгэх гээд байна.
Өмнө нь улсын хэмжээнд хоногт 1,000 гаруй тонн шатахуун хэрэглэдэг байсан бол одоо өдрийн хэрэглээ 200 орчим тонноор нэмэгдсэн. Ингэснээр энгийн үед 10,000-20,000 төгрөгт шатахуун аваад 2-3 хоногт хэрэглэдэг байсан хүмүүс 40-50 мянган төгрөгт, эсвэл банкаа дүүргэх хэмжээгээр худалдан авч байна. Нөлөөнд нь улсын нөөц 6-7 хоногоор буурсан" хэмээв.