Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс эхэлж, 13-наас онол, практикийн хичээл цахим болон танхимаар орохоор болсон. Энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулсан билээ. Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн дагуу цар тахлын үед хичээл, сургалтын үйл ажиллагаанд ковидийн халдвар бүртгэгдсэн тохиолдолд цахимаар хичээллэх зохицуулалтыг хийгээд байгаа юм.