Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Шадар сайд С.Амарсайхан, ЭМ-ийн сайд С.Энхболд нар өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа.
ХӨСҮТ-ийн хашаанд өглөөний 06.00 цагаас эхлэн ковид-19-ийн PCR шинжилгээ өгөх гэсэн иргэд дугаарлажээ. Иргэд ойрын хавьтал болсон, эмнэлэгт хэвтэх, гадаад руу явах, ковидын шинж тэмдэг илэрсэн зэрэг шалтгаанаар сайн дурын шинжилгээ өгөхөөр ирж байгаагаа Шадар сайдад хэлж байлаа.
Шадар сайд ХӨСҮТ-ийнхөнд иргэдэд хэрвээ хавьтал болоогүй бол бүх газрууд PCR шаардахгүй талаараа өөрсдийн биеэр гарч ирж болон яамны шугамаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өг гэлээ.
Тус төвд өдөрт 500 хүнээс шинжилгээ авч байгаа учир гурав дахь өдрөө ирээд байна гэж хэлж буй иргэн ч байлаа.