ОХУ-ын аюулгүй байдал, шуурхай алба хариуцсан сайд Евгений Зиничев амь насаа алджээ. Тэрээр ОХУ-ын армийн Арктикт явуулж байгаа цэргийн сургуулилтын үеэр усанд унасан зураглаачийг аврах гэж ороод өөрөө живсэн байна. Энэ үйл явдал орон нутгийн цагаар есдүгээр сарын 9-ний өдөр Норлинск орчимд болжээ.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 63 настай зураглаач Александр Мелникийг халтирч унасан даруйд тэрээр ус уруу үсэрч орон хүчтэй давлагаанд хад мөргөн амь насаа алдсан гэжээ. Усанд унасан зураглаач мөн амь насаа алдсан байна.
Евгений Зиничевийн хувьд өдгөө 55 настай ОХУ -ын ерөнхийлөгч Владимир Путинийн дотнын хүмүүсийн нэг байв. Энэ үйл явдлын дараа Владимир Путин мэдээлэл хийж ОХУ-ын хувьд нөхөж баршгүй гарз тохиолдсон гэжээ. Түүний хувьд 2018 оноос хойш Шуурхай алба, аюулгүй байдлын сайдаар ажиллаж байгаа бөгөөд өмнө КГБ -д өндөр албан тушаал хашдаг байсан юм.
Эх сурвалж : reuters