Талибан хөдөлгөөн Афганистан улсын шинэ засгийн газрыг танилцууллаа. Энэхүү засгийн газарт нь барууныхан хориг арга хэмжээ авсан Талибаны төлөөлөгчид болон Хакани бүлгийн толгойлогч нар багтжээ. Засгийн гарын тэргүүнээр Талибан хөдөлгөөний удирдагч Муллах Мухаммед Хассан Акундыг сонгосон байна. Түүний хувьд Талибан хөдөлгөөнийг сүүлийн 20 жил удирдаж байгаа билээ. Харин түүний орлогчоор өмнө нь тус бүлэглэлийн улс төрийн орлогчоор ажиллаж байсан Муллах Брадарыг сонгосон байна.
Эдгээр хүмүүсийг АНУ-ын зүгээс алан хядах Хакани болон Аль Каида бүлэглэлтэй холбоотой гэж үзэн хориг тавиад байсан юм. 2007 оноос эхлэн эдгээр хүмүүсийн толгойг 10 сая доллараар үнэлж байсан билээ. Тэнд Талибан бүлэглэлийн Доха дахь салбарыг тэргүүлж байсан юм.
Шинэ засгийн газрын хамгийн эхний шийдвэрүүдийн нэг нь эмэгтэйчүүдийг ажил хийлгэхгүй гэрт суулгана хэмээн мэдэгдсэн. Энэ шийдвэрийн дараа Афганийн гудамжинд эмэгтэй эсэргүүцэгчид Талибаны энэ шийдвэрийг эсэргүүцэн жагсаал хийсээр байгаа билээ.
Эх сурвалж: CNN