Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Оршуулгын үйлчилгээний зохистой менежментийг бий болгох, Оршуулгын газруудыг ойжуулах, Далан давхрын оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил тусгагдсан.
Энэ зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн дэмжлэгтэйгээр бурхан болоочдыг чандарлах, дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд залах ажлыг хийхээр эхний ээлжинд 10 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар танилцуулж дэмжигдэн холбогдох шийдвэрүүд гарлаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.