Сингапурын фермчин Чуа Хай Нинг өөрийн амьтдыг хурдан өсгөхийн тулд маш их хоол өгдөг. Сонирхуулахад, энэ нь зүгээр ч нэг амьтан биш мөн зүгээр ч нэг хоол биш юм. Тэрээр өөрийн хамтрагч доктор Пуа Жун Вэйтэй хамтран “Хар цэрэг” буюу ялаа үржүүлдэг. Ингэхдээ хаягдал хүнсний бүтээгдэхүүнийг дахин боловсруулах замаар бордоо гаргаж авдаг байна.
Түүний гол зорилго нь Сингапурт төдийгүй дэлхийн хэмжээний том асуудал болох хаягдал хоол хүнсний асуудлыг шийдэх юм. Тэрээр ялаа үржүүлгийн газартай, долоо хоног болгон гэрээт газруудаасаа хоол хүнсний хаягдал татан авдаг байна. Одоогийн байдлаар тэдний компани болох “Инсекто” нь сард дунджаар 8 тонн хаягдал хүнсийг татан авдаг болжээ. Ингээд хоол хүнсний хаягдлыг ялаа болон тэдний өтөнд идүүлдэг. Идүүлснийхээ дараа тэднийг бордоо болгон боловсруулдаг аж.
Чуа Хай Нинг энэ зах зээлд ойролцоогоор 3.4 тэрбум ам.доллар эргэлддэг гэж хэлжээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл гэдгийг тэрбээр онцолсон байна. Сингапурт ойролцоогоор жилд 665 мянган тонн хүнсний хог хаягдал гардаг аж.
Эх сурвалж: CNN