Ковид-19 өвчний нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Монгол Улсад өмнө нь хоёр давлагаа бүртгэгдсэн. Гурав дахь давлагаа зургаадугаар сард бүртгэгдэж байсан. Сүүлийн үед хөл хөдөлгөөн ихэссэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Сүүлийн хоёр хоногийн хугацаанд халдварын тохиолдол 3000-ыг давсан. Нийт шинжилгээнд эзлэх эерэг хувь 10 хувь хүрсэн. Мөн хөдөө орон нутагт өвчлөл эрс нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-наас хойш нийслэлд дэлгүүр хоршоо орох хүн амын тоо эрс нэмэгдсэн. Наймдугаар сарын 28-нд хийсэн таамаглалаар дараагийн 14 хоногт Улаанбаатар хотод өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 900-гаас дээш гарна гэж тооцоолсон. Дүүрэг сум аймгууд дахь эерэг сорьцуудад дельта вирусийг илрүүлэх шинжилгээ хийж байна. Сүүлийн долоо хоногт дельта вирус илрүүлэх шинжилгээ 35 хувь хүрсэн.