Ноцтой осол гарч, долоон хүн нас баржээ
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 84-р сургуулийн урд байрлах 53 гараашийг өнгөрсөн даваа гарагт буулгаж, газрыг чөлөөлсөн. Чөлөөлсөн байршилд ямар тохижилт хийх талаар иргэдээс санал асуулга явуулсны үндсэн дээр явган хүний зам, авто зогсоол, ногоон байгууламжийн цогц тохижилт хийхээр болжээ.
Тохижилт хийх зураг
Оршин суугч иргэдийн саналын дагуу чөлөөлсөн газрын хогийг цэвэрлэж, замыг тэгшилж, тохижуулах ажил өчигдрөөс эхэлжээ.
Тохижилт хийх зураг
Эх сурвалж. Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын алба