БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МҮИС-ийг луйвар хийдэг хэмээн мэдэгдсэн нь гүтгэж, доромжилсон үйлдэл болсон. Тиймээс МҮИС-иас бизнесийн нэр хүндээ хамгаалахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагаа мэдэгдсэн юм. Ингэхдээ Л.Энх-Амгалан сайдыг мэдээлэлдээ няцаалт хийж, уучлалт гуйхыг шаардсан.
Тэгвэл Л.Энх-Амгалан сайд энэ талаар өөрийн цахим хуудсаараа дамжулан мэдэгдэл хийлээ. Тэрбээр "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй…" гэжээ.