АНУ Афганистанаас хамгийн сүүлийн цэргээ гаргалаа хэмээн CNN агентлаг мэдээллээ. Орон нутгийн цагаар өнгөрсөн шөнийн нислэгээр цэргүүд бүрэн гарч дуусчээ. Энэ үйл явдалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден мэдээлэл хийлээ. Тэрээр “Гадны улс орнуудыг хүчээр эмхлэн тохинуулах үйл хэрэг үүгээр дуусгавар боллоо. Бид энэ дайныг дуусгах шийдвэрийг нэгэнт гаргасан. Афганистаны Засгийн газрын 300 мянга гаруй цэргийг бид сүүлийн 20 орчим жил сургаж тэднийг зэвсгээр хангасан. Талибанчуудын эсрэг тэднийг эх орныхоо төлөө тэмцээсэй гэж хүсч байсан боловч талаар өнгөрлөө. Гэхдээ бид цэргүүдээ эндээс гаргах ажлыг маш сайн зохион байгуулж чадсан” гэдгийг онцоллоо.
Одоогоор Афганистанаас гарах хүсэлтэй АНУ-ын бүх иргэнийг нүүлгэн шилжүүлжээ. Харин Сан Диего хотын нэгэн гэр бүл тэнд гацсан хэвээр байгаа юм. Яг одоо тус улсад 150 орчим АНУ -ын иргэн байна. Тэдний эсрэг ямар нэгэн муу зүйл хийвэл цэргийн цохилт өгнө гэв.
Эх сурвалж: CNN