Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшигч, Bloomberg TV Mongolia телевизийн Гүйцэтгэх захирал байсан Э.Долгион нарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилно.
Тодруулбал Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болжээ. Харин Э.Долгионыг орон тооны зөвлөхөөр томилохоор болжээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газар огцрох үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг буруутгасан мэдэгдэл хийж байсан. Тэгвэл Х.Баттулгын энэхүү томилгооны асуудлыг МАН-ын удирдлагын түвшинд удаан хэлэлцсэн байна. Ингээд маргааш орон тооны бус зөвлөхөөр томилох тушаалыг гаргахаар болсон байна.