Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Паралимпын хүндийг өргөлтийн -107 кг жинд аваргын алтан медаль хүртсэн Э.Содномпилжээ цахим хуудсаараа сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр "Энэхүү медалиа эх орон, төр засаг, ард түмэн, гэр бүл, найз нөхөд, багийн хамт олондоо зориулж байна. Ээж минь та энэ медалийг авах эрхтэй хүн билээ. Ээж минь та ямар их баярлаж байгаа бол" хэмээжээ.
Риогийн паралимпад 210 кг-ыг өргөн хүрэл медаль хүртэж байсан Э.Содномпилжээ энэ удаа 245 кг-ыг өргөн паралимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.