Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
MGL-1 FC-ийн 57 кг жингийн аварга О.Пүрэв “One Championship”-ын анхны тулаанаа хийлээ.
Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг One Championship өнөөдөр “Battleground 3″ арга хэмжээгээ зохиож байна. Энэхүү арга хэмжээний эхний тулааныг Bantamweight жинд О.Пүрэв Тайландын “Phuket Top” багийн харьяа Их Британи улсын тамирчин Бэн Ройлтой хийлээ.
Тэрбээр тулаан эхлээд удаагүй байхад өрсөлдөгчөө 49 секундын дотор дараалсан цохилт оруулж хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авлаа. Ингэснээр О.Пүрэв нь “ONE Championship”-ийн холимог тулааны түүхэн дэх хамгийн хурдан тав дахь нокаутыг хийгээд байна.