Баянгол дүүргийн тав, зургадугаар хороо буюу “Магнай трейд” шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 380 метр шугам сүлжээг угсарч, тохижилтын ажил хийжээ.
Ингэснээр нийт 37 байрны 3,250 айл өрх, 17 аж ахуйн нэгж хэрэглээний халуун усаар хангагдаж байгаа юм. Шугам сүлжээний дулаалга, сувгийн битүүмжлэл, мөн нөхөн сэргээлтийн ажлыг аравдугаар сарын 15 гэхэд дуусгаж үлдсэн айлуудын халуун усыг өгөхөөр төлөвлөн ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулсан юм.
Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахааргүй болжээ.
Эх сурвалж: НЗДТГ