БНХАУ-ын Тунжян хотоос Оросын Нижнеленинское хотыг холбосон гүүрийг долоон жил барьж, албан ёсоор ашиглалтанд оруулжээ. Энэ гүүрийг барьснаар Хятадаас Орос хүртэлх ачаа тээврийн эргэлт 809 километрээр богиносож, 10 цаг хэмнэх юм байна. Төмөр замын гүүрний ихэнх хэсэг буюу 1886 метр зам Хятадын талд байрладаг, жилд 21 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм. Сүүлийн жилүүдэд Орос, Хятадын харилцаа эдийн засаг, эрчим хүч зэрэг салбарт хөгжиж байна. Одоогийн байдлаар ОХУ, БНХАУ-ын худалдааны эргэлтийн хэмжээ жилд дунджаар 100 тэрбум ам.доллар давж байна.
Энэ гүүр ашиглалтанд орсноор хоёр орны худалдааны хамтын ажиллагаа улам эрчимжинэ хэмээн талууд үзэж байгаа. 2014 онд эхэлсэн энэ төслийн ажилд талууд нийт 400 орчим сая доллар зарцуулсан байна. Хятадын хувьд ОХУ нь 10 дахь том худалдааны түнш нь бол ОХУ-ын хувьд Хятад улс хамгийн том худалдааны түнш нь юм. Эрчим хүч хоёр улсын харилцаанд мөн чухал байр суурь эзэлдэг. Газрын тос, байгалийн хийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг ОХУ нь Хятадыг ашигтай эрчим хүчний зах зээл гэж хардаг. АНУ болон Барууны улсуудаас сүүлийн жилүүдэд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг авсаар байгааг эрчимтэй эсэргүүцэж байгаа нь БНХАУ юм.
Эх сурвалж: CNN