Олон нийтийн сүлжээнд коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн цагдаагийн алба хаагчид олноороо халдвар авсан гэх мэдээлэл тарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар мэдээлэл өглөө.
Тэрбээр "АстраЗенека вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст нэмэлт гуравдугаар тунг хийж байгаа. Хариу арга хэмжээний багийн 13 мянга гаруй хүн гаруй хүн вакцин хийлгээд байна.
Коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгээд халдвар тархана гэсэн ойлголт байхгүй. Харин эсрэгээгээ эсрэг биеийн титр нэмэгдэж, дархлалын эс нэмэгдэж байгаа гэх судалгааны үр дүнгүүд гарсан.
Бусад төрлийн вакцинуудын тухайд бүрэн тун авснаас хойш гурван сарын дараагаас эсрэг биеийн титр буурч байгаа талаар судалгааны үр дүнгүүд бий.
ДЭМБ бүүстэр тун буюу нэмэлт тунгийн асуудал дээр нухацтай хандаж байгаа. Дэлхийн улс орнууд харилцан адилгүй вакцинжуулалт хийж байгаа. Тиймээс ДЭМБ үүнд хүлээцтэй хандаж дүгнэлт өгнө гэсэн байр суурьтай байгаа. Жишээ нь Израил улс бүүстер тунг хийгээд эхэлсэн.
Манай улсын хувьд 65-аас дээш насны иргэдэд гурав дахь тунг хийх асуудлыг судалж байна. Тун удахгүй эхлүүлэх төлөвлөлттэй байгаа. Бид урьдчилсан байдлаар 65-аас дээш насны хүмүүст бүүстер тунгийн судалгааг хийж эхэлсэн. Үүнийг ойрын үед мэдээлнэ. Одоогоор Засгийн газрын зүгээс бүүстер тунг төлбөртэй хийх чиглэл гараагүй байгаа. Засгийн гарын зүгээс бүүстер төлөвлөлт, татан авалт хийгээд явж байгаа учраас ямар нэгэн байдлаар нэмэлт мөнгө яригдахгүй байх. Бүүстер тунд дан Файзер тунг хийхээр төлөвлөөд эхний ээлжинд 65-аас дээш насныханд хийх нөөц бүрдсэн" гэдгийг хэллээ.