Грэммигийн шагналт дуучин Тайлор Свифт Тик Ток-д нэгдлээ. Түүний хамгийн эхний Тик Ток бичлэг ердөө нэг цагийн дотор 6 сая хүнд хүрчээ. Алдарт дуучин бүсгүй өөрийн хамгийн сүүлд гаргасан цомгийн дууны хэсгээс дуулж оруулсан бөгөөд өөрийн нэрийн хуудас болсон улаан уруулын будагтай байсан нь фэнүүдийх нь хувьд гэнэтийн бэлэг болжээ.
Их Британийн хөгжмийн зохиолч МС Дэйвийн “Screwface capital” дууны хэсгийг дуулахдаа тэрээр гурван өөр янзын даашинз өмссөн одоогийн байдлаар 11 сая зүрх цуглуулаад байна.
Өдгөө 31 настай дуучин ирэх аравдугаар сарын “19 RED” нэртэй цомгоо худалдаанд гаргах юм. Энэ цомогтоо тэрээр өөрийн шилдэг дуунуудаа шинэчлэн оруулсан бөгөөд урьд өмнө нь хэний ч харж байгаагүй зургууд багтаж байгаа гэжээ.
Эх сурвалж: Rollingstone.com