БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өчигдрөөс эхлэн 14 хоног зогсоохоор болсон талаар Хятадын зарим хэвлэлд мэдээлжээ. Ингэх болсон шалтгаан нь тус улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдсөн тохиолдлууд бүртгэгдсэн гэж мэдээлж байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамнаас тодруулахад “БНХАУ-ын тал Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх нүүрсний тээврийг өнөөдрөөс 14 зогсоохоор болсон нь үнэн. Монголын талаас ковидийн халдварын тохиолдолтой нүүрс тээврийн жолооч бүртгэгдсэн. Цаашид нүүрс тээвэрлэлтийн шинэ гарц бодлого төлөвлөлтийн асуудлаар Сангийн яаманд хуралдана” гэлээ.
Эргэн сануулахад өнгөрсөн зургадугаар сарын 24-ны өдрөөс долдугаар сарын 20-н хүртэл Цагаанхад суурьшлын бүсэд тэг зогсолт хийж, экспорт зогссож байсан юм.