Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Аравдугаар сарын нислэгийн хуваарийг танилцуулж байна. Иргэний нисэхийн ерөнхий газраас олон улсын нийт 37 удаагийн хуваарьт нислэг үйлдэнэ гэж мэдээллээ. Коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болох юм байна.
Тусгаарлан ажиглах байр шаардлагагүй буюу вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, Ковид-19 халдвараар өвчлөөд эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Улсын онцгой комиссын шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой.