Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Чорос онош лабораторийн эрдэмтэд коронавирусийн халдварыг оношлох PCR оношлуурыг бүтээсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд өөрийн цахим хуудастаа мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Монголд шүлсний болон үндсэн оношлууруудыг үйлдвэрлэж байна.
Эрүүл мэндийн яамны зүгээс бүхий л бололцоогоороо дэмжин ажиллаж, яам анхны 10,000 ширхэг оношлуурыг худалдан авах боллоо. Цаашид ч эмнэлгүүд маань захиалж хэрэглээнд өргөн нэвтрэх боломжтой болжээ.
Тус лабораторийн эрдэмтэдтэйгээ хамтран коронавирусийн мутаци хувилбаруудыг дотоодын PCR оношлуур дээр суурилан ялган оношлоход нэг алхам ойртож байна" гэжээ.