Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр орон даяар зохион байгуулагдаж дууслаа.
Уг шалгалттай холбоотой асуудлаар болон их, дээд сургуулийн элсэлтийн талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлж байна.
Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат "ЭЕШ улс орон даяар амжилттай болж өнгөрлөө. Нийт 82 шалгалтын байранд 40,420 шалгуулагчийн хуваарилан зохион байгууллаа. Наймдугаар сарын 23-наас их, дээд сургуулийн элсэлт эхэлнэ.
Цар тахлын энэ цаг үед халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой дэглэмүүдийн дор явагдсанаараа онцлог байв. Шалгалтын ирцийг танилцуулбал:
- Биологи 88%
- Математик 89%
- Хими 91%
- Газар зүй 77%
- Нийгэм судлал 91%
- Монгол Улсын түүх 75%
- Англи хэл 91%
- Физик 88%
- Орос хэл 75%
- Монгол хэл 82%-ийн ирцтэй хамрагдлаа.
Өмнөх онтой харьцуулахад ирцийн хувь ойролцоо байна. Бүртгүүлсэн ч шалгалтдаа очоогүй хүмүүсийн дийлэнх нь өмнөх оны төгсөгчид байна" гэв.