Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Улаанбаатар хотод өнөөдөр явуулын 2, суурин 46 цэгт 59 багийн 403 эмч, ажилтан ажиллаж, 4848 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн Ням гарагт I тунд 154, II тунд 616, III тунд 391, нийт 1161 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.7 хувь, II тунгийн хамралт 68.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2496 (21 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 47.461 (53.4 хувь), 16-17 насны 21.112 (62.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа ажээ.