Замын-Үүд боомтоор импортлогдон орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалт зэргээс шинжилгээ авахад шаардлага хангахгүй байгааг Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.
Сорилтын лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжид 3939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс импортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй гарсан байна. Тухайлбал, БНХАУ-аас “Мера Инженеринг” ХХК-ийн оруулж ирсэн нэг удаагийн амны хаалт нянгийн бохирдолтой байжээ.
Амны хаалтанд илэрсэн Starhylococcus
Мөн “Фловэр–Од” болон “Гардения” ХХК-ийн оруулж ирсэн сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас Монгол Улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавж илэрсэн. Үүнд,
- ургамлын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм,
- шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/,
- хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/ зэрэг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын А-100 тоот тушаалын хавсралтад бүртгэгдсэн байна.
Шүлхий хачиг
Ургамлын бөөс
Хүлэмжийн цагаан далавчтан
Шүлхий хачиг Tetranychusurticae Koch-ын өндөг
Эх сурвалж: Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба