Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол батлагдах нь өссөөр байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу наймдугаар сарын 24, 26-ны өдрийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Иймд дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тухайн газартаа хандана уу.
Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт ямар нэг өөрчлөлт ороогүй байна.
Эх сурвалж: МИАТ ТӨХК