Өнгөрсөн хугацаанд Афганистанд болж буй үйл явдлын тухай дэлхийн хэвлэлүүд эрчимтэй мэдээлэлж үүнийгээ дагаад АНУ-ын ерөнхийлөгчийн мэдээллийг дэлхий даяар чих тавин хүлээж байсан юм. Тэгвэл ABC сувагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ярилцлага өгчээ.
Сэтггүүлч: АНУ-ын Афганиас цэргээ татах таны шийдвэр нь "Бодлогын алдаа юу, сүйрэл үү, аль эсвэл шийтгэл үү ?
Жо Байден: Юу гээч би энэ явдлыг алдаа гэж харахгүй байна, Энэ бол хэн хүний л хийх энгийн сонголт байсан. Манай залуус олон жилийн турш Афганийн армийн цэргүүдийг бэлтгэлцэж тэдэнд өөрсдийн зэвсэгээ хүртэл эзэмшүүлсэн. 300 мянга орчим Афгани цэргүүд үүнд багтаж байна. Энэ бүхэн нэг л өдөр болох байсан болох зүйл болдгоороо л болж байна.
Сэтгүүлч: Та Афгани залуус АНУ-ын онгоцноос зүүгдэж аврал эрж байгаа зургийг хараад юу гэж бодсон бэ ?
Жо Байден: Бүхнийг хяналтдаа байлгах цэргээ гаргах ажлыг яаралтай дуусгах ёстой юм байна гэдгийг л ойлгосон. Онгоцны буудлыг аюулгүй болгож өөрсдийн залуусаа эрсдэлгүй эх оронд нь авчрах ёстой гэж бодсон. Үүнийг ч хийсэн.
Сэтгүүлч: АНУ-ын цэрэг хөвгүүдийн 20 жилийн хичээл зүтгэлийг үгүй хийсэн алдаа биш гэж үү? Энэ бүхнийг арай өөрөөр шийдэх боломж байгаагүй юу?
Жо Байден: Үгүй ээ би тэгж бодохгүй байна. Энэ бүхнийг үүнээс өөр аргаар шийдэх боломж байхгүй гэж бодож байна. Бидний төлөвлөгөө бол маш олон хүнийг эрсдэлээс сэргийлсэн арга хэмжээ юм гэжээ.
Мөн тэрээр АНУ хэзээд дэлхийн энх тайвныг сахиулахаас татгалзахгүй. Гэхдээ үргэлж АНУ-ын ард түмний эрх ашиг, аюулгүй байдлыг нэгт тавих болно гэдгээ онцоллоо.
Эх сурвалж: CNN