Эрүүл мэндийн даатгалын шинэчлэлээр өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг хувийн эмнэлгүүдээр дамжуулан үнэ төлбөргүй хийх боломжтой болжээ. Ингэснээр иргэд хөрөнгө мөнгөний болон цаг хугацааны хувьд чирэгдэлгүй болж байгаа юм.
Энэ талаар ЭМДЕГ-ын ахлах мэргэжилтэн Б.Баярболд
Эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлсэн өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сан зохицуулах болсон. Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээнд багажийн тусламжтай хийж буй MRI , компьютер томограф, дурангийн тусламжтай хийж байгаа оношилгоо, ажилбарууд орж ирсэн. Дээрээс нь судсан дотор хийгдээд байгаа оношилгоо, мөн хорт хавдрын үед хийгддэг цөмийн оношилгоонууд багтана. Даатгуулагч сардаа 55 мянга, улиралдаа 165 мянган төгрөгийн оношилгоо шинжилгээнд хамрагддаг байсан. Шинэчилсэн 03 тогтоолоор өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг, даатгуулагч шаардлагатай үедээ авах боломжтой болсон юм . Өөрөөр хэлбэл 165 мянган төгрөгийн хязгаарыг даатгалын хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болгосон.
Тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, 0-18 насны хүүхэд, хугацаат цэргийн албан хаагч нийгмийн халамж дэмжлэг зайлшгүй шаардлагатай, эрүүл мэндийн даатгалыг нь төр хариуцдаг иргэд маань эдгээр үйлчилгээг авахад иргэний хариуцсан төлбөргүйгээр эрүүл мэндийн даатгалын сан маань 100 хувь хариуцахаар зохицуулалттай болсон байгаа.
Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээний хувьд төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чадлаас давсан, өөрөөр хэлбэл тухайн төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллага нь тусламж үйлчилгээ, оношилгоо шинжилгээг авч чадахгүй байгаа тохиолдолд хувийн хэвшлийн эмнэлгээр дамжуулан гэрээгээр гүйцэтгэх боломжийг 03 дугаар тогтоолоор зохицуулсан. Өндөр өртөгтэй оношилгоо шинжилгээг үзүүлэхээр гэрээ байгуулсан эмнэлгүүдээс дурдвал, Грандмэд, Интермэд, Сонгдо, Мөнгөн гүүр зэрэг томоохон эмнэлгүүд маань энэ өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг үзүүлээд явж байгаа юм.