Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явуулын нэг, суурин 59 цэг ажиллана.
Эдгээр цэгт 68 багийн 494 эмч, ажилтан ажиллаж, 5,084 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 163, II тунд 633, III тунд зорилтот бүлгийн 149 нийт 945 иргэнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот бүлгийн буюу 3,887 жирэмсэн эх, 12-15 насныхны 79.8 хувь буюу 70,941 хүүхэд, 16-17 насны 83.4 хувь буюу 28,192 хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаад байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: