Засгийн газраас ирэх есдүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Тодруулбал, өнөөдөр09:00 цагаас эхлэн parent.edu.mn сайтаар бүртгүүлэх юм. Ийнхүү наймдугаар сарын 16-30-ны өдрүүдэд сурагчдыг бүлэгт хуваарилах бөгөөд энэ сарын 26-наас хуваарилсан бүлгийн мэдээллийг эцэг, эхчүүдэд хүргэх юм.
Сургуулийн өмнөх боловсролын хувьд 4-5 настнуудыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хүлээх авах бол 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалтаас хамаарна.
Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах тооцоо бий.