Бид цар тахлын үед бизнес эрхлэгчдээ дэмжих зорилготой үнэ төлбөргүй сурвалжилга мэдээлэл бэлтгэн, олон нийтэд хүргэж байгаа билээ. Энэ удаа Zaisan hill-д үйл ажиллагаагаа явуулж буй “Kamiya” Япон түргэн хоолны газрыг онцолж байна. Энэхүү ААН байгууллага нь Япон амтыг хямд үнээр үйлчлүүлэгчдэдээ хүртээхийг зорьдог юм. Энэ талаар бизнес эрхлэгч Ё.Нямдэлэг,
"Цар тахлын улмаас манай байгууллага олон сар хаагдаж байгаад энэ таван сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байгаа. Манайх Японы Гюүдон, карриг голчилж гаргадаг. Гюүдон нь үхрийн мах сонгиноос бүтдэг. Их өвөрмөц амттай байдаг учраас хүмүүст их таалагддаг. Харин карриг маш олон төрлийн халуун ногоог шууд үрээр нь хэрэглэж, сонгиноо хууран бүгдийг нь эхнээс нь хийдэг болохоор хүмүүс их дуртай байдаг.
Сүүлийн үед Япон хоолны газар их болсон. Монголд Япон хоолнууд их үнэтэй байдаг. Миний хувьд эхнэртэйгээ ярилцсаны үндсэн дээр Япон амтыг боломжийн үнээр үйлчлүүлэгчдэд түгээхийг хүссэн. Хүмүүс маш эерэгээр хүлээж авдаг. Манайх Zaisan Hill дотор байдаг ч гэсэн одоохондоо кино театр ажиллаж эхлээгүйтэй холбоотой үйлчлүүлэгч харьцангуй бага байгаа. Гэхдээ энэ хүнд үеийг даван туулна гээд л явж байгаа” гэлээ.