Дэлхийн хамгийн алдартай Автомашин үйлдвэрлэгч Мерседес Бенз компани өөрсдийн цоо шинэ тансаг зэрэглэлийн цахилгаан машиныг танилцуулсан байна.
Мерседес EQS нэртэй энэ загвар нь Mercedes S-Class седан загварын ерөнхий архитектур дээр тулгуурлан хийгджээ. Нэг цэнэглэлтээрээ 480 майл буюу 770 орчим километр туулах чадвартай энэ машин нэг цагт 160 км цаг хурдлах хүчтэй.
Тус компанийн зүгээс энэ машиныг тохилог болон тансаг загвар байлгахын тулд 2 жил орчим ажилласан гэдгийг онцоллоо. Мерседес EQS нь салондоо 56 инчийн хүчирхэг ЛЕД дэлгэцтэй, тухайн дэлгэцийн бүтнээр нь болон гурав салгаж ашиглах боломжтой юм.
Мөн цэвэр арьсан салонтой бөгөөд жолооч болон зорчигчийн бүхий л тав тухыг хангахыг хичээсэн гэж онцоллоо. 31 минутад бүтэн цэнэгээ авах боломжтой Мерседес EQS -ын мотор нь нийтдээ 516 морины хүчтэй, 108 киловаттыг нэг цагт зарцуулна. 2022 онд худалдаанд гарах энэ загвар нь 100,000 орчим америк долларын үнэтэй байх аж.
Эх сурвалж: mbusa.com