Цар тахлын эрсдэлтэй үед боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийж байна.
4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн есдүгээр сарын 1-нээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна.
Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болох юм.
Элсэлт, бүртгэлийн талаарх мэдээлэл авах утасны дугаар:
2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргах аж.
Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэх бөгөөд хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжид гурван сар хэрэглүүлэх байдлаар бэлтгэх болсон.
Дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлнэ.
Үүнд,
- Нэг ангид нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ,
- Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч, корпус болон давхраар хэсэгчлэн хаана,
- Өөр хоорондоо хамраалгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ
Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна.
- Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/
- Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
- Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
- Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
- Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
- Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
- Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллахыг зөвлөж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.