Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын 37 настай иргэн хурдны морь унадаг тухай мэдээлэл цахим орчинд цацагдсан. Хурдны морь унуулахын тулд түүнд өсөлт зогсоох тариа хийсэн гэх ч мэдээлэл тархсан юм. Бид утсаар түүнтэй холбогдох гэсэн боловч “Ах малдаа явсан байхгүй байна” хэмээн дүүтэй нь цөөн хором ярилцлаа.
Дүү нь “Манай ахыг Д.Баярхүү гэдэг. Бусдын хэлж, бичээд байгаа шиг хурдан морь унах гэж өсөлт зогсоодог тариа хийлгээгүй. Өнчин тархины дутагдал гэдэг өвчний улмаас өсөлт нь зогссон. Хөлөнбуйр сумаасаа ч гарч үзээгүй хүн. Морь уядаггүй, энгийн л малчин хүн бий. Сумынхаа уяачдын морийг унаж ганц нэг удаа айраг, түрүү авч байсан. Бусдын хэлж бичээд байгаа шиг сайд асан Ч.Улааны морийг нь ч унаж байгаагүй” гэлээ.