Сибирийн арктикт судалгаа хийж явсан эрдэмтэд нэгэн хачирхалтай зүйл олжээ. Энэ бол 28 мянган жилийн өмнө унтаад сэрээгүй арслангийн зулзага юм. Эрдэмтэд түүнд Спарта гэж нэр өгсөн байна. Түүний шүд болон, арьс бусад эд эрхтнүүд бүгд үхээд удаагүй мэт хадгалагджээ. Мөн түүний хумс аюул учруулахуйц хурц байсан гэдгийг онцоллоо. Эрдэмтэд Спартаг эцэг эхээсээ төөрөн амь зууж нэгэн агуйд нуугдаж улмаар цасан шуурганд дарагдан хөлдөж үхсэн болохыг тогтоожээ.
Тэрээр өөрөө ан хийж хоолоо олж идэх чадваргүй эмэгчин арслан байжээ. Түүний ДНХ-д судалгаа хийж тухайн үед амьдарч байсан агуйн арслангуудын тухай илүү мэдээлэл олж авах боломжтой юм байна.
Эрдэмтдийн хэлж байгаагаар энэ олдвор бол хамгийн урт настай хамгийн сайн хадгалагдсан эртний амьтан юм. Хамгийн хачирхалтай нь энэ арслангийн ойролцоох агуйгаас Нендэртал хүмүүсийн аж төрж байсан ул мөр олсон байна. Зарим мэдээллийн сайтууд энэ арслангийн эцэг эхийг хүмүүс хөнөөгөөд түүнийг гаршуулахаар тэжээж байсан байх магадлалтай гэж СNN мэдээллээ.